Арга хэмжээ

4-р сар 05, 2019

“МОУШИН МОНГОЛИА” ОЛОН УЛСЫН ОРЧИН ҮЕИЙН БҮЖГИЙН НААДАМ 2018

Монголын Урлагийн Зөвлөл нь соёлын олон төрөл зүйлийг хөгжүүлэх, дэлхийн шилдэг орчин үеийн бүжгийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, бүжгийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Моушин Монголиа”  олон улсын орчин үеийн бүжгийн наадмыг 2018 оны 5 дугаар сарын 07-14-ны хооронд анх удаа зохион байгууллаа.

Наадмын хүрээнд АНУ-ын “Ририй Вүүдбүри” бүжгийн компани, Канадын “Бил Колмэн Дэнс”, ОХУ-ын “Туда-Сюда” орчин үеийн бүжгийн хос Монголд анх удаа өөрсдийн шилдэг бүтээлийг хүргэх болно. “Моушин Монголиа” орчин үеийн бүжгийн олон улсын наадмыг бүжиг дэглээч Б.Одбаяр, Э.Эрдэнэжаргал, зураач Ж.Мөнхцэцэгийн хамтарсан “Төрөл Авалт” орчин үеийн бүжгээр 2018 оны 5-р сарын 10-нд  “Корпорэйт” зочид буудлын концертын танхимд нээсэн. 

Мөн Наадмын үеэр АНУ-ын “Ририй Вүүдбүри” бүжгийн компани мэргэжлийн бүжигчдийн чадавхийг дээшлүүлэх сургалтыг 2018 оны 5-р сарын 7, 8-нд Анкор Төвд тус тус зохион байгуулсан. 

“Моушин Монголиа”  наадам бүжиг сонирхогчид болон бүжигчдийн дунд орчин үеийн бүжгийн видео уралдааныг 2018 оны 04 сарын 20-ноос 5-р сарын 1-ний хооронд мэргэжлийн бүжигчид, бүжиг сонирхогч, бүжигт дуртай хэн бүхэнд нээлттэй зарласан бөгөөд ялагчийг 2018 оны 5-р сарын 14-нд Наадмын хаалтын арга хэмжээний үеэр тодруулан шагналыг гардуулсан.

 Наадмын үйл ажиллагааны хуваарь:

  • Орчин үеийн бүжгийн сургалт: 2018 оны 5-р сарын 7, 8-нд Анкор Төв
  • Наадмын нээлт: 2018 оны 5-р сарын 9, зураач Ж. Мөнхцэцэгийн “Төрөл Авалт” үзэсгэлэн, “Улаан Гэр” Галерей 
  • Наадмын нээлтийн тоглолт: 2018 оны 5-р сарын 10-ны 19 цагаас “Төрөл Авалт” орчин үеийн бүжиг, “Корпорэйт” зочид буудлын концертын танхим 
  • ОХУ-ын “Туда-Сюда” орчин үеийн бүжгийн хос ба Орос-Монголын хамтарсан “Вива Арте” утсан хөгжмийн дөрвөлийн тоглолт: 2018 оны 5-р сарын 11-ны 19 цагаас “Улаан Гэр” Галерей 
  • АНУ-ын “Ририй-Вүүдбүри” бүжгийн компанийн тоглолт: 2018 оны 5-р сарын 12-ны 17 цагаас “Корпорэйт” зочид буудлын концертын танхим 
  • Канадын “Бил Колмэн Дэнс” бүжгийн компанийн тоглолт: 2018 оны 5-р сарын 14-ны 19 цагаас “Улаан Гэр” Галерейд тус тус зохион байгуулагдсан.

Тус наадам нь хоёр жилд нэг удаа зохион байгуулагдах бөгөөд 2020 онд уулзацгаая!

 

Дэлгэрэнгүй мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл 

https://www.facebook.com/motionmongolia/

Facebook-хуудсаар зочлоорой. 

Ерөнхий зохион байгуулагч: Монголын Урлагийн Зөвлөл 

Ерөнхий ивээн тэтгэгч: Швейцарийн Хөгжлийн Агентлаг

Хамтран зохион байгуулагч: АНУ-ЭСЯ

Дэмжигч: Корпорэйт зочид буудал, Канадын Элчин Сайдын Яам