Морин хуурын олон улсын 5-р наадам, симпозиум
Төслийн зорилго
Монголын соёлын үнэт өв-морин хуур хөгжмийг олон улсад түгээн дэлгэрүүлэх, Морин хуурын уламжлалт ая дан, арга барилыг хамгаалах, өвлүүлэх
Төслийн танилцуулга
МУЗ нь “Морин хуурын олон улсын 5-р наадам симпозиум”-ыг тоглолт, эрдэм шинжилгээний хурал, ардын уламжлалт хуурын арга барилын мастер класс зэрэг үндсэн 3 хэсэгтэйгээр зохион байгуулав.Тус наадамд урилгаар Герман, Бельги, Франц, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриадын нийт 20 гаруй гадаадын морин хуурч, Монгол улсын мэргэжлийн хөгжмийн 5 театр, чуулгаас 200 гаруй уран бүтээлчид, хөдөө орон нутаг, УБ хотын 15 соёлын өвийг өвлөн уламжлагч хуурчид оролцож, 3 өдрийн турш морин хуурын урын сангын шилдгээс толилууллаа.
Наадамд уригдан ирсэн Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатар, Увс, Ховд, Эрдэнэт, Улаанбаатар хотын 15 соёлын өв тээгчид нутаг нутгийн онцлогтой хуурын татлага ая дан, хуурдах уламжлалт арга барилыг хойч үедээ өвлүүлэн сургах талаар мастер классыг мэргэжлийн сургуулийн оюутан багш нарт зориулан явууллаа.
Мөн “Морин хуур хөгжмийн урын сан” симпозиумд хөгжмийн зэмсэг урлалын 3 компани, соёл эрдэм шинжилгээний 3 байгууллага, 20 орчим эрдэмтэн судлаачид, болон 100 гаруй багш оюутан оролцсоноос илтгэл тавьсан 15 судлаачдын эрдэм шинжилгээний илтгэлийг эмхэтгэн ном хэвлүүллээ.
Төслийн хамтрагч
Улсын Филармони
Морин Хуурын Төв
Икэл Сан
Монгол Туургатны Соёл Эрдэм Шинжилгээний Сан
Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга
МУ-ын Морин Хуурын Чуулга
Улаанбаатар Чуулга
Соёл Урлагийн Их Сургууль
Хөгжим Бүжгийн Коллеж
Соёлын өвийн төв
Төслийн хандивлагч
Төрийн банк
Эгшиглэн Магнай ХХК
Монголиан Пропертиз ХХК
АПУ ХК
Сеттимо ХХК
Петровис ХХК
Хан Мюзик ХХК