Дүрст мэдээ

1-р сар 26, 2016

МОНГОЛ - ФРАНЦЫН ТӨВӨӨС ​УРАН БҮТЭЭЛЧДИЙН ДУНД БҮТЭЭЛИЙН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА.


Монгол-Францын төвөөс жил бүрийн 3-р сард зохион байгуулдаг "Франц хэлтнүүдийн баяр"-ын хүрээнд 2016 онд шинээр залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготой уран бүтээлийн уралдааныг зарлаж байна.

Уралдааны ЯЛАГЧ (1 хүн) нь 2016 оны 8 сард Франц улсын Парис хотноо 4 долоо хоногийн турш “Artist-in-Residence” хөтөлбөрт хамрагдана. Үүнд: хөтөлбөрийн зардал, хоёр талын онгоцны билет мөн очоод байрлах газрын зардал багтсан бөгөөд ялагч зөвхөн очоод шаардагдах өдөр тутмын хэрэглээний зардлаа хариуцна.

Оролцогчдод тавигдах шаардлага:
• Нас: 18-35
• Англи эсвэл Франц хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
• Мэргэжлийн сургууль төгссөн эсэхээс үл хамааран мэргэжлийн түвшинд бүтээлээ туурвин олон нийтэд дэлгэн үзүүлж ирсэн туршлагатай байх
• Багаар ажиллах чадвартай, шинийг эрэлхийлэх хүсэл сонирхолтой
Бүтээлд тавигдах шаардлага:

Төрөл:
• Уран зураг: Дундаж хэмжээ 60*90 см
• Медиа урлаг: 1-3 минутын урттай
• Уран баримал
• Өрөг урлаг (инстоляци): Эзлэх талбай 1,2 м-ээс илүүгүй байх

Сэдэв: Доорхи 10 үгнээс сонгон бүтээлээ туурвина. 1 ба хэд хэдэн үг сонгож болно.
1. Chafouin (ine) – Зальжин хүн (нэр үг)
Францаас гаралтай үг
2. Champagné- Нөлөө бүхий хүн (нэр үг)
Конгогоос гаралтай үг
3. Dépanneur – Хувийн жижиг мухлаг (нэр үг)
Канадын Кебек мужаас гаралтай үг
4. Dracher – бороо цутган орох (үйл үг)
Бельгээс гаралтай үг
5. Fada – галзуу, солиотой (тэмдэг нэр)
Францаас гаралтай үг
6. Lumerotte – бүүдгэр гэрэл (нэр үг)
Бельгиэс гаралтай үг
7. Poudrerie – цасаар шуурах (үйл үг)
Канадын Кебек мужаас гаралтай үг
8. Ristrette –өтгөн кофе (нэр үг)
Швейцараас гаралтай үг
9. Tap-tap – хүн тээврийн жижиг тэрэг (нэр үг)
Гайтигаас гаралтай үг
10. Vigousse – чадалтай, тэсвэртэй (тэмдэг нэр)
Швейцараас гаралтай үг

Шалгуур үзүүлэлт:
• Бүтээлийн санаа
• Шийдэл, ашигласан материал
• Гүйцэтгэл
• Мэргэжилдээ хандах хандлага

Анхаарах зүйлс:
• Өмнө нь өөр тэмцээн, уралдаанд зориулж бүтээсэн бүтээлийг хүлээн авахгүй.
• Бүтээл дээр нэр, тайлбар зэрэг мэдээлэл тавихгүй байх.
• Бүтээлийг үзэсгэлэнд дэлгэн үзүүлэхэд бэлэн болгосон байх.
• Бүтээлийг буцаан олгоно.

Бүтээлийг хүлээн авах хугацаа:
Бүтээлийг өргөдлийн хамт 2016 оны 3 дугаар сарын 3,4,7-ны өдрүүдэд Блью Мүүн Арт Галерей дээр хүлээн авах бөгөөд өргөдлийн маягтыг marketing@afm.mn и-мэйл хаягаар авна уу. Хугацаа хэтрүүлж ирүүлсэн бүтээлийг хүлээн авахгүй болно. Ялагчийг 3 дугаар сарын 26-ны Бямба гарагт “Франц хэлтнүүдийн баярын төгсгөлийн арга хэмжээ”-н дээр тодруулна. Та бүхэн идэвхитэй оролцоорой.
Танд асууж, тодруулах зүйл байвал МФТ-ийн 11352578 утсаар болон marketing@afm.mn и-мэйл хаягаар холбогдон авна уу.