Дүрст мэдээ

12-р сар 05, 2018

МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОРИЙН 8 ШИЛДЭГ ОЮУТАНД ОРИФЛЭЙМ МОНГОЛ ХХК-ИЙН НЭРЭМЖИТ СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГ ОЛГОЛОО.

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь 2012 оноос хойш Орифлэйм Монгол ХХК-ний дэмжлэгтэйгээр соёл урлагийн чиглэлээр амжилттай суралцаж буй авьяаслаг, мэргэжилдээ идэвхи санаачлагатай шилдэг оюутан сурагчдад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох хөтөлбөрийг санаачлан 7 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Тус тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын Консерваторийн 8 авьяаслаг, шилдэг оюутан 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын тэтгэлэг хүлээн авлаа.

Өнгөрсөн хугацаанд уг хөтөлбөр нь үндэсний болон сонгодог хөгжим, дуу, бүжгийн чиглэлээр амжилттай суралцаж буй нийт 70 оюутныг дэмжиж, 60 сая төгрөгийн санхүүжилтыг олгон, Монголын хөгжмийн урлагийн хөгжилд хувь нэмэр оруулсан байна.

2018-2019 оны тэтгэлэгийг дуурийн дуулаачийн 4-р курсын оюутан З.Отгонтуяа, Т.Бат-Үжин, уртын дуулаачийн 2-р курсын оюутан М.Долгормаа, Валторн хөгжмийн 2-р курсын оюутан Б.Дарханбаатар, цохивор хөгжмийн 4-р курсын оюутан С.Хүлэгбаатар, баялаг бишгүүр хөгжмийн 2-р курсын оюутан Х.Батням, тромбон хөгжмийн 3-р курсын оюутан Т.Төрбаясгалан, хуучир хөгжмийн 4-р курсын оюутан Б.Цэцэгсүрэн нарт олгохын ялдамд сурлагын өндөр амжилтыг хүсч, Монголын соёл урлагийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах авьяаслаг уран бүтээлч болохыг хүсэн ерөөе!