Хөтөлбөр

8-р сар 28, 2014

“Монгол нутагт байгалийн тухай эргэцүүлэхүй” үзэсгэлэн

Төслийн зорилго: 

Япон, Монголын уран бүтээлчдийн соёлын харилцаагаар дамжуулан хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх. 

Төслийн танилцуулга:

“Монгол нутагт байгалийн тухай эргэцүүлэхүй” үзэсгэлэн нь 2013 оны 8 сарын 29-өөс 9 сарын 10-ны хооронд “Улаан Гэр” галерейд гарсан болно. Энэ удаагийн үзэсгэлэнд сонгогдон оролцсон 8 Япон, 4 Монгол уран бүтээлчид медиа арт, фото зураг, уран зургийн чиглэлээр  тайлан үзэсгэлэн гаргаж, уран бүтээлчийн ярилцлага болон симпозиумыг олон нийтэд хүргэсэн байна. “Монгол нутагт байгалийн тухай эргэцүүлэхүй” үзэсгэлэн нь Токио хот дахь “Сатоши Кояама” галерейд Сатоши Кояама, Чихиро Минато, Кацумата Кунихиро нарын санаачлан гаргасан үзэсгэлэнгийн үргэлжлэл байсан байна. 

Төслийн хамтрагч:

“Япон оронд байгалийн тухай эргэцүүлэхүй” Гүйцэтгэх хороо

Тама Урлагийн Их Сургууль

Сатоши Кояама Галерей

ХААН Банк 

Төслийн хандивлагч: 

Япон Сан

Асахи Шинбун Сан