Хөтөлбөр

3-р сар 29, 2018

Монгол гэр төсөл

Төслийн зорилго

Монгол гэрийн уламжлалт урлалыг өвлүүлэх

Монгол гэртэй холбогдох зан үйл, ёс заншлыг сурталчлан таниулах

Төслийн танилцуулга

МУЗ нь хүн төрөлхтөний соёлын биет бус өвд бүртгэгдсэн Монгол гэрийн уламжлалт урлал холбогдох зан үйлийг өвлүүлэн уламжлуулах цуврал сургалтыг Улаанбаатар Глобал Шейпэрс Нийгэмлэгийн санаачлагаар зохион байгууллаа.Соёлын биет бус өвийг уламжлагч ардын авьяастнуудтай хамтран гэрийн эсгий урлал, ширдэг урлал, оосор бүслүүр томох, гэрийн хээ угалз эрээлэх, гэрийн модон сийлбэрийн сургалт,мөн соёлын антропологич эрдэмтэн судлаачидтай хамтран Монгол гэртэй холбоотой уламжлалт мэдлэг зан үйлийн сургалтыг нийт 60 орчим сургуулийн 2000 гаруй сурагчдад зориулан явууллаа.

Төслийн хамтрагч

Соёл Урлаг Судлалын Хүрээлэн

Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчид

Төслийн хандивлагч

Глобал Шейперс Улаанбаатар Нийгэмлэг