Хөтөлбөр

2-р сар 05, 2013

Монгол-Америкийн сурагч солилцооны хөтөлбөр

 

Төслийн зорилго:

Монгол, Америкийн дунд сургуулийн сурагчдын соёлын болон боловсролын хамтын ажиллагаагаар дамжуулан ирээдүйн манлайлагчдыг бий болгох.

 

Төслийн үр дүн:

2012-2013 онд МУЗ нь Зориг Сан болон АНУ дахь МУЗ-тай хамтран Монгол-Америкийн соёл, боловсролын солилцоог хөгжүүлэх замаар ирээдүйн манлайлагчдийг бий болгох зорилготой Монгол-Америкийн сурагчдын солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

Тус хөтөлбөр нь Зориг Сангийн санаачлагаар 2004 оноос хойш хэрэгжиж ирсэн түүхтэй бөгөөд 2012 оноос Монгол-Америкийн соёлын солилцоог нэмэгдүүлэх, сургалтын агуулгыг баяжуулахад анхааран ажиллаж байна.

2012 оны тус хөтөлбөрт 3 Монгол, 3 Америк дунд сургуулийн нийт 120 сурагч хамрагдан, өөрсдийн мэдлэг, соёлоосоо бие биентэйгээ хуваалцан, Монгол, Америк, Навахо уугуул иргэдийн ахуй амьдрал, соёлтой танилцаж, англи хэлний мэдлэгээ дээшлүүлж байна..

 

Хамтрагч:

Зориг Сан

 

Хандивлагч:

АНУ дахь МУЗ

Номадик Экспедишнс ХХК