Хөтөлбөр

3-р сар 29, 2018

Монголын сүм хийдийн вэб хуудас


Төслийн зорилго:

Монголын бурханы шашны соёлыг дотоод гадаадад сурталчлах

Олон нийтэд нээлттэй, сүм хийдийн тухай цогц мэдээллийн санг бий болгох

Монголын бурханы шашны түүх, соёлын дурсгалыг баримтжуулан хойч үедээ үлдээх

Төслийн танилцуулга:

МУЗ нь Сүм хийдийн түүхэн товчоо төслийн хүрээнд сүм хийдийн тухай орон даяар явуулсан судалгаагаар цуглуулсан мэдээллийг Төслийн зөвлөх Сю Бөрны удирдлаган дор олон жилийн турш цэгцлэн боловсруулсаны эцэст Монголын 100 гаруй сүм хийдийн тухай цогц мэдээлэл бүхий www.mongoliantemples.org цахим хуудсыг 2014 онд бүтээж дотоод гадаадын эрдэмтэд, түүх соёл сонирхон судлаачид болон олон нийтийн хүртээл болголоо.

Төслийн хамтрагч:

Их Британы судлаач Сю Бөрн

АНУ дах МУЗ

Төслийн хандивлагч:

АНУ дах МУЗ

Сю Бөрн