Дүрст мэдээ

2-р сар 14, 2013

Монголын гэрэл зурагчдын анхааралд!


 

Нээлттэй Нийгэм Хүрээлэн \Соросын Сан\-ийн Баримтат Гэрэл Зургийн Хөтөлбөр, Соёл Урлагийн Бүсийн Хөтөлбөр, Монголын Урлагийн Зөвлөл /МУЗ/ хамтран Азербайжан, Армени, Афганистан, Гүрж, Казахстан, Киргизстан, Монгол, Пакистан, Тажикистан, Туркменистан, Узбекистан зэрэг орнуудын баримтат гэрэл зурагчдын дунд тухайн орны хүний эрх, нийгэмд тулгамдаж буй асуудлын сэдвээр төсөл шалгаруулах уралдаан зарлаж байна. Уралдааны зорилго нь тухайн оронд тулгамдаж буй нийгмийн асуудлыг дүрсжүүлэн баримтжуулах, гэрэл зурагчдад дэмжлэг үзүүлэхэд оршино. Шалгарсан төслүүдэд олон улсын түвшинд танигдсан гэрэл зурагчин зөвлөхөөр ажиллана.

Төсөл боловсруулах чиглэл:

Уралдаанд ирүүлэх төслүүд х
үний эрх, нийгэмд тулгамдаж буй асуудал ерөнхий сэдвийн хүрээнд жендерийн эрх, үндэстний цөөнх, цагаачлал ба дүрвэх хөдөлгөөн, эсрэг хүйстэний эрх, эрх чөлөө, иргэний эрх, урьдчилан саатуулах болон хорих байгууллагын хэрцгийлэл, цэргийн гэмт хэрэг, шашны эрх чөлөө, хотын өөрчлөлт шинэчлэлт, экологи, байгаль орчны тулгамдсан асуудал, олон нийтийн эрүүл мэнд, сүрьеэ, ДОХ, мансууруулах болон мансууруулах бодисны донтолт, ашигт малтмал олборлолт болон хэт ашиглалт, гэр бүлийн хүчирхийлэл, бүс нутаг болон үндэстэн ястны нэгдэл, залуучуудын хөдөлгөөн, эмзэг бүлгийн хүмүүсийн эрх, тэдгээрийн нийгэмд оролцох тэнцвэртэй байдал болон нийгмийн бусад асуудлыг хөндсөн төслүүд байна.

Уралдаанд шалгарсан нийт тэтгэлэг авагчдын дунд дараах сургалтыг зохион байгуулна. Үүнд:

• Сургалт 1: Оролцогчдын гэрэл зургийн танилцуулга цомог болон хэрэгжүүлэх гэж буй төслүүдтэй танилцах, зураг авалт, засварлалт болон шаардагдах техник хэрэгслийн талаар ярилцана.
• Сургалт 2: Төслүүдийн хэрэгжилт, цаашид үргэлжлүүлэх боломж, уран бүтээлийг олны хүртээл болгох талаар дүгнэлт шинжилгээ хийнэ.

Эхний сургалт нь 2013 оны 12-р сард тав хоногийн хугацаатай, дараагийн сургалт нь 2014 оны 7-р сард долоо хоногийн хугацаатай үргэлжлэх бөгөөд сургалт эхлэхээс 2 сарын өмнө байршил тодорхойлогдно. Өмнөх сургалтууд Туркийн Истанбул, Гүржийн Тбилис хотуудад болж байсан. Тээврийн болон байрлах зэрэг сургалттай холбогдох зардлыг ННХ /Соросын Сан/-аас санхүүжүүлнэ.


Тавигдах шаардлага, журам, заавар

• Уралдаанд дээр дурьдсан орнуудад байнга оршин суудаг дотоодын болон гадаадын баримтат гэрэл зурагчид оролцоно.
• Төсөл хэрэгжүүлэх хугацаа 2013 оны 12-р сараас 2014 оны 7-р сар байна.
• Шалгарсан төсөлд олгох тэтгэлгийн хэмжээ 3,500 ам доллар байна.
• Дээр дурьдсан орнуудын уран бүтээлчид хамтарсан төсөл боловсруулж шалгарсан тохиолдолд тус төслийн гэрэл зурагчин бүрт 3,500 ам долларын тэтгэлэг олгоно.
• ННХ /Соросын Сан/ нь аливаа ашиг сонирхолд чиглэсэн ухуулгын чанартай төслүүдийг дэмжихгүй болно.
• Төслийг англи эсвэл орос хэлээр боловсруулах ба гурваас дээшгүй хуудастай байна.
• Илгээх гэрэл зургийг low-res jpegs форматаар авсан байх.
• Өргөдлийн маягт болон бусад бүрдүүлэх материалын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг
http://www.opensocietyfoundations.org/grants/production-grants-individuals веб хуудсаар, anna.overstrom-coleman@opensocietyfoundations.org цахим хаягаар, эсвэл МУЗ-ын хөтөлбөрийн ажилтан Б.Батгэрэлтэй
31-90-17 утсаар, associate@artscouncil.mn хаягаар холбогдон авна уу.

Төслийн сонгон шалгаруулалт ба хүлээн авах хугацаа

Уралдаанд ирүүлсэн төслүүдийг дараах шалгуурын дагуу сонгон шалгаруулна. Үүнд:

• Гэрэл зургийн чиглэлээр мэргэшиж ажиллах, мэргэжлийн гэрэл зурагчин байх
• Баримтат гэрэл зургийн чиглэлээр мэргэшээгүй ч энэхүү хөтөлбөрт илгээх ажил баримтат гэрэл зураг байх
• Төсөлд хөндөж буй асуудалд хамрагдах хүмүүстэй болон тухайн орчинд ажиллах туршлага
• Гэрэл зургийн техникийн мэдлэгтэй байх.
• Өргөдөл гаргагч Англи эсвэл Орос хэлтэй байх шаардлагатай.
• Оролцогч 2013 оны 12-р сард, 2014 оны 7-р сард тус тус зохиогдох сургалтанд заавал хамрагдаж, тэтгэлэгт хөтөлбөрийн зургаан сарын хугацаанд тогтмол харилцаа холбоотой ажиллах шаардлагатай.

Төсөл болон дагалдах материалыг 2013 оны 3-р сарын 5-ны дотор http://docphoto.soros.org/ вэб хаягаар хүлээж авна.