Хөтөлбөр

8-р сар 28, 2014

“Монголын Бүтээлч Салбар ба Зохиогчийн Эрх” Оюуны өмчийн сургалт семинар

Төслийн зорилго:

Уран бүтээлчид, залуу бизнес эрхлэгчдийн оюуны өмчийг Монголд болон олон улсын хэмжээнд хамгаалах, зөв зохистой ашиглах, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, тэдгээрийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх.

Төслийн танилцуулга:

МУЗ-ийн санаачлагаар Оюуны Өмчийн Газар, Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яамтай хамтран, Рио Тинто Компанийн дэмжлэгтэйгээр уран бүтээлчид, залуу бизнес эрхлэгчдийн оюуны өмчийг Монголд болон олон улсын хэмжээнд хамгаалах, зөв зохистой ашиглах, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, тэдгээрийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой “Монголын Бүтээлч Салбар ба Зохиогчийн Эрх” Оюуны өмчийн сургалт семинарыг 2013 оны 4-р сарын 23-24 ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд нийт 250 утга зохиол, хөгжим, кино, дүрслэх урлагийн салбарын уран бүтээлчид болон бодлого боловсруулагчид оролцсон. Тус сургалтыг олон улсын оюуны өмч тэр тундаа кино, хөгжим, номын сан хийгээд дүрслэх урлагийн чиглэлээр мэргэшсэн АНУ-ын Нью Йоркын Колумбын Их Сургуулийн Хуулийн Профессор Кенит Күрүс болон Монголын оюуны өмчийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэнүүд удирдан явуулсан. Тус сургалтын үр дүнд Монголын бүтээлч салбарт ажиллаж буй уран бүтээлчид болон хууль хэрэгжүүлэгчдэд зориулсан зөвлөмжийг профессор Күрүс боловсруулсан ба тус сургалтын цахим агуулга удахгүй МУЗ цахим хуудаснаа тавигдана.

Төслийн хамтрагч:

Оюуны Өмчийн Газар

Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам

Төслийн хандивлагч:

Рио Тинто Компани