Дүрст мэдээ

2-р сар 06, 2020

МОДОН СИЙЛБЭРЧ УРАН БҮТЭЭЛЧИД ТА БҮХНИЙГ ЯПОН УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ОЛОН УЛСЫН НААДАМД УРЬЖ БАЙНА!

Mонголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь АНУ-ын Олон Улсын Мод Хамгаалах Соёлын Нийгэмлэгтэй хамтран тус нийгэмлэгээс зохион байгуулж буй “Дэлхийн Модны Өдөр” олон улсын наадамд оролцох уран бүтээлчийг сонгон шалгаруулах уралдааныг зарлаж байна.

“Дэлхийн Модны Өдөр” наадам нь мод хүн төрөлхтөний амьдрал, тогтвортой хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг олон нийтэд таниулах зорилготойгоор жил бүр зохион байгуулагддаг соёл урлагийн арга хэжмээ юм. Тус наадмыг АНУ-ын Олон Улсын Мод Хамгаалах Соёлын Нийгэмлэг жил бүр Олон улсын ой модны өдөр тохиолдуулан зохион байгуулдаг түүхтэй.

Харин энэхүү наадмыг 2020 онд Япон улсад “Өв уламжлал” сэдвийн дор 3-р сарын 17-22  өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Тус наадмын хүрээнд симпозиум, олон улсын уран бүтээлчдийн модон сийлбэрийн үзүүлбэр, үзэсгэлэн зохион байгуулагдахын сацуу ардын урлагийн сургалт, хөгжмийн наадам, мод тарих үйл ажиллагаа зэрэг арга хэмжээ явагдана. Шалгарсан уран бүтээлч тус наадамд уригдан олон улсын уран бүтээлчидтэй хамтарсан бүтээл туурвиж, үзэсгэлэнд оролцох боломжтой.

Урлагийн төрөл:                                        

  • Модон сийлбэр

Сонгон шалгаруулах шалгуур:

  • Чадварлаг мэргэжлийн уран бүтээлч байх
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Англи хэлний дунд шатны мэдлэгтэй байх

Наадам болох газар, хугацаа:

  • 2020 оны 3-р сарын 17-22
  • Япон улс, Токио хот

Сонгон шалгаруулалт:

  • Сонгон шалгаруулалтыг уран бүтээлчдийн дунд нээлттэй зарлах ба хүлээн авсан материал, танилцуулгад тулгуурлан шалгаруулалтыг МУЗ болон Олон Улсын Мод Хамгаалах Соёлын Нийгэмлэгийн хамтарсан хороо гүйцэтгэнэ.
  • Шалгарсан уран бүтээлчийн наадамд оролцох бүх зардлыг зохион байгуулагчид хариуцна.

Бүрдүүлэх материал:

  • Уран бүтээлчийн намтар
  • Уран бүтээлийн ерөнхий танилцуулга (зураг, тайлбар)

Шалгаруулалтын материалыг 2020 ОНЫ 2- САРЫН 10-ны дотор дараах линкээр бүртгүүлнэ үү https://forms.gle/qoJxWTgnGugoNzKR8. Сонгон шалгаруулалтын үр дүнг 2020 оны 2-р сарын 14-нд зарлана.

Жич: Хугацаанаас хоцорч ирсэн материалыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.  Дэлгэрэнгүй мэдээллийг 11-319017; 11-319015; дугаарт холбогдон авна уу.