“Ирээдүйн Авьяастан” тэтгэлэгт хөтөлбөр
Төслийн зорилго:
Соёл урлагийн чиглэлээр амжилттай суралцаж буй шилдэг оюутнуудад сургалтын тэтгэлэг олгох замаар тэдний авьяасыг хөхиүлэн дэмжих.
Төслийн үр дүн:
2012 онд МУЗ нь Орифлэйм Монгол ХХК-тай хамтран Монголын соёл урлагийн салбарын ирээдүйн төлөөлөгчид болсон Хөгжим Бүжгийн Коллежийн авьяаслаг 10 оюутанд сургалтын тэтгэлэг олгон, оюутнуудын сурах эрмэлзэл, авьяас чадварыг хөгжүүлэхэд хувь нэмрээ орууллаа.
Мөн Америкийн Монголчуудын Соёлын Холбооны дэмжлэгтэйгээр Монголын хөгжмийн урлагт ховорд тооцогдох болсон хөгжим судлал, хөгжмийн зохиомж, найруулга, удирдаач, утсан хөгжмийн чиглэлээр суралцаж буй 4 оюутанд сургалтын тэтгэлэг олголоо.
Хамтрагч:
Хөгжим Бүжгийн Коллеж
МУ-ын Соёл Урлагийн Их Сургууль
Хандивлагч:
Америкийн Монголчуудын Соёлын Холбоо
Орифлэйм Монгол ХХК