Хөтөлбөр

2-р сар 05, 2013

“Зүрхнээсээ...” зураач Ж.Мөнхцэцэгийн уран бүтээлийн үзэсгэлэн

 

Төслийн зорилго:

Урчуудын Эвлэлийн Хорооны (УЭХ)-ны шагналт зураач Ж.Мөнхцэцэгийн бие даасан үзэсгэлэнг шинэлэг, бүтээлч хэлбэрээр дэглэн, олон нийтэд өргөнөөр таниулан хүргэх.

 

Төслийн үр дүн:

МУЗ нь 2012 оны 3-р сарын 14-28-ны өдрүүдэд Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейн Ногоон морь галерейд “Зүрхнээсээ...” УЭХ-ны шагналт зураач Ж.Мөнхцэцэгийн бие даасан үзэсгэлэнг зохион байгуулсан болно.

Энэхүү үзэсгэлэн нь уран бүтээлчийн тэр бүрий нээгээд байдаггүй дотоод ертөнцийг нь таних түлхүүр болсон бөгөөд үзэсгэлэнд зураачийн зотон тосоор бүтээсэн 16 уран бүтээл, 9 хүрэл баримал, 5 цаасан зураг дэлгэн тавигдсан байна.

 

Төслийн хамтрагч:

“Scheoni” галерей

“Teo Namfah” галерей

 

Төслийн хандивлагч:

“Цэрэн Турс” ХХК