Зураач С.Саранцацралтын уран бүтээлийн үзэсгэлэн нээгдэнэ
МУ-ын Төрийн Соёрхолт зураач Сэр-Одын Саранцацралтын “Өвс” уран бүтээлийн үзэсгэлэн 2014 оны 6-р сарын 12-26-ныг дуустал Монголын Урлагийн Зөвлөлийн “Улаан Гэр” галерейд гарна.
Зураач Саранцацралт нь жирийн нэг зураач биш, түүний бүтээлүүд зураачийн дотоод сэтгэлийн илэрхийлэл байж чаддаг төдийгүй үргэлж шинийг нээж бусдыг сэрээж байдаг онцлогтой.
Энэ удаад гаргаж буй түүний үзэсгэлэн нь “Өвс” нэртэй бөгөөд уран зургийн үзэсгэлэн гэхээр ур чадвар төгс зураачийн бийрээс амилсан зотон зураг, жаазан доторхи зурмалууд, танхимд эгнүүлэн дэглэсэн үзэсгэл бүтээлүүд сэтгэлд буудаг сэтгэлгээг халан, үнэндээ өвсний үзэмж болоод үнэр, уянга аялгуу хийгээд ухаарал, өвсний бодол, өнө мөнхийн тухай яриа ажээ.
Энэхүү үзэсгэлэнг “Цэрэн түүрс” компани ивээн тэтгэж байна.
Та бүхэн уран бүтээлч С.Саранцацралтын үзэсгэлэнгээр заавал зочлоорой.