Дүрст мэдээ

10-р сар 28, 2014

Зураач Л.Сүхбаатар олон улсын уралдаанд 2-р байр эзэллээ.

Монголын Урлагийн Зөвлөл нь Алжирийн Тлемсэн хотод 2014 оны 10-р сарын 13-20-ний хооронд зохион байгуулагдсан Дэлхийн 34 орны 80 гаруй уран бүтээлчдийг оролцуулсан "Миниатюрь Уран Зургийн 7-р Наадам"-д зураач Л.Сүхбаатарыг оролцуулж, Монголын уран бүтээлчид өөрийн бүтээлийг олон улсын үзэгчдэд хүргэх, дэлхий дахинд өрсөлдөх боломжийг олгосон. Уран бүтээлч Л.Сүхбаатар нь гурван бүтээлээр оролцсон бөгөөд "Нүүдэлчин" /30х40 зотон гуашь/ цуврал бүтээл нь шалгарч тус наадмын 2-р байр эзэлсэн байна.

"Жилээс жилд цар хүрээгээ тэлж буй энэхүү наадамд өнгөрсөн жил 28 орны уран бүтээлч оролцсон бол энэ жил Хятад, Мексик, Филиппин, Бангладеш зэрэг орны төлөөлөгчид хүрэлцэн ирж, анх удаа оролцсон. Нийт 200 гаруй зургийг олон нийтэд үзүүлж, танилцуулснаараа энэ жилийн наадам онцгой сайхан боллоо" гэж Алжирийн Орчин үеийн урлагийн музейн захирал буюу тус наадмын захирал хэлсэн байна.