Улаан гэр

4-р сар 08, 2019

Зохиолч, яруу найрагч Ө.Үлэмжтөгс


Зохиолч, яруу найрагч Өлзийхутагийн Үлэмжтөгс

Г.Сэр-Одын нэрэмжит залуу зохиолчийн шагналт уран бүтээлч Үлэмжтөгс нь “Их Монгол” дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд триллер ба постпанк урсгалаар дагнан бүтээлээ туурвидаг.

Уламжлалт хэв маяг, монгол ахуй, реалист урсгалаас зориуд зайгаа барьж шинэ сэтгэлгээ, өвөрмөц илэрхийлэмж бүхий бүтээл туурвихыг чармайдаг залуу уран бүтээлч нь хэлбэрийг бус агуулга концевцыг бүтээлийн гол шугамаа болгохыг зорьдог.

Үлэмжтөгс нь 2008 оноос хойш яруу найраг, хүүрнэл зохиол, нийтлэл эссэний төрлөөр идэвхитэй бүтээл туурвиж, олны хүртээл болгосон. Түүний бүтээлээс дурьдвал,

  • “Абсурд зүүдний хот” постмодерн роман, 2012 он
  • “Иргэншлээс оргох тасалбар” триллер өгүүллэгийн түүвэр, 2014 он
  • “Хийсвэр үг” триллер өгүүллэг, яруу найргийн түүвэр, 2017 он
  • “Амьгүй биет” контемпорари жүжгийн зохиол 2019 он.