Дэлхийн шилдэг кино найруулагч К.Заннуси Монголд
"К.Зануссигийн кино өдрүүд" iCinema кино театрт 5-р сарын 8-11-ний өдрүүдэд
Кжиштоф Занусси \ Krzysztof Zanussi\
1939 онд Варшав хотод мэндэлсэн.
Кино, театр, телевизийн найруулагч, зохиолч, продюсер.
Төгссөн сургууль
- 1959 он – Ягеллоны Их Сургуулийн Физикийн Тэнхим
- 1967 – Лодзь хотын Киноны Дээд Суургууль
- 1980 оноос одоог хүртэл уран бүтээлийн “Тор” нэгдлийн захирал
Багшилж байсан сургуулиуд
Лодзь хотын Киноны Дээд Сургууль, Их Британы National Film School, Columbian University, Yale University, University of California Berkeley,Cambridge, Rice University (Houston), Uniwersytet Notre Dame w Indianie – USA, Москвагийн Кино Сургууль.
10 гаран орнуудын 12 орчим сургуулийн хүндэт Професор цолтой.
Жүжиг болон дуурь найруулсан театрууд
Милан, Ром, Палермо, Вонн, Москва, Бремен хотуудад.
Канн, Венеци, Торонто, Москва, Монреаль, Берлин, Чикаго зэрэг хотуудын кино наадмуудын шагналт.
10 гаран орнуудад бичсэн номнууд нь хэвлэгдэж байсан.
1969 онд Болорын бүтэц уран сайхны кино хийж уран бүтээлээ эхэлсэн. Өдгөө нийтдээ
11 телевизийн кино, 27 уран сайхны кино, мөн тооны жүжиг дуурь найруулаад байна.
Итали, Украин, Орос, Франц зэрэг орнуудын хүндэт медаль шагналуудын эзэн.
Европын Кино Академийн Удирдах Зөвлөлийн Гишүүн