Хөтөлбөр

2-р сар 05, 2013

“Гээснээ олсон нь...” уран бүтээлчдийг урлангаар хангах төсөл

 

 

Төслийн зорилго:  

Уран бүтээлчдийг дэмжих, тэдэнд хамтран ажиллах, бүтээн туурвих шинэ орон зайг бий болгох.

 

Төслийн үр дүн:

МУЗ-ийн 10 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлсэн нэгэн шинэлэг төсөл бол “Гээснээ олсон нь...” төсөл байв. Энэхүү төслийг Дундговь аймгийн Адаацаг сумын Бага газрын чулуу болон Өмнөговь аймгийн Булган сумын нутагт хэрэгжүүлсэн бөгөөд төслийн хүрээнд “Гээснээ олсон нь...” сэдвээр дүрслэх урлаг, яруу найраг, утга зохиол, хөгжим, дуу, бүжиг, киноны уран бүтээлчид байгаль дээр ардын болон орчин үеийн урлагийн нийлэг уран бүтээл туурвиж, орон нутгийн уран бүтээлчидтэй хамтран ажиллав. Төслийн явц, үр дүнг олон нийтэд хүргэх зорилгоор телевизийн нэвтрүүлэг бэлтгэж, NTV телевизээр хүргэсэн болно.

 

Төслийн хамтрагч:                        

NTV Teлeвиз, Дундговь аймгийн Хөгжимт Драмын Театр, Номадик Экспидишн ХХК

 

Төслийн хандивлагч:                   

АПУ Трейдинг ХХК