ГЭРЭЛ ЗУРАГЧИН ТА БҮХНИЙГ ШВЕЙЦАРЬ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ УРЛАНГААР ХАНГАХ ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА!
Mонголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Швейцарь улсын Уулархаг Нутгийн Тогтвортой Хөгжлийг Дэмжих Сантай (FDDM) хамтран “SMArt” урлангаар хангах хөтөлбөрийг зарлаж байна!
Хөтөлбөрийн тухай
“SMArt” хөтөлбөр нь өрнө, дорнын улс хоорондын соёл урлагийн салбарын хамтын ажиллагааг дэмжих зорилготой ба одоогоор Африк, Ази, Өмнөд Америк тивээс уран бүтээлчдийг урьж урлангаар ханган, уулархаг нутагт тулгамдаж буй асуудлыг урлагаар дамжуулан илэрхийлэх боломжийг олгодог онцлогтой. МУЗ нь тус сантай хамтран 2015 онд монголын залуу гэрэл зурагчин Б.Маралгуаг Швейцарийн Белвалд тосгонд байрлах гэрэл зургийн урланд амжилттай хамруулсан. Урлангаар хангах хөтөлбөрийн хүрээнд Б.Маралгуагын Белвалд тосгонд буулгасан гэрэл зургаар “Уулын домог” гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулж олон нийтэд танилцуулсан.
Хөтөлбөр хэрэгжих газар, хугацаа: 2018 оны 4, 5, 6-р сар
- Белвалд тосгон, Швейцарь улс (www.artbellwald.ch)
Хөтөлбөрийн зорилго:
Мэргэжлийн уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлэх, олон улсын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, урлагийн байгаль орчин, орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх.
Урлагийн төрөл:
- Гэрэл зураг
Сонгон шалгаруулах шалгуур:
- 25-35 насны дадлага туршлагатай, чадварлаг мэргэжлийн гэрэл зурагчин байх
- Багаар ажиллах чадвартай байх
- Англи хэлний дунд шатны мэдлэгтэй байх
Сонгон шалгаруулалт:
Уран бүтээлчдийн сонгон шалгаруулалтыг Швейцарь улсын Уулархаг Нутгийн Тогтвортой Хөгжлийг Дэмжих Сангийн Сонгон Шалгаруулах Хороо гүйцэтгэнэ. Эцсийн дүнг 2018 оны 12-р сарын 20-нд зарлана.
Монгол уран бүтээлчийн энэхүү хөтөлбөрт оролцох зардлыг Швейцарь улсын Уулархаг Нутгийн Тогтвортой Хөгжлийг Дэмжих Сан болон МУЗ бүрэн хариуцана.
Бүрдүүлэх материал (зөвхөн англи хэл дээр бүрдүүлэх шаардлагатайг анхаарна уу)
- Өргөдлийн маягт (маягтыг https://drive.google.com/drive/folders/0B_Kehl4_v0opZjBpZjN3WGpmNkE?usp=sharing линкээр татаж авна уу)
- Уран бүтээлчийн намтар
- Уран бүтээлийн ерөнхий танилцуулга
- Уран бүтээлийн гэрэл зураг (CD дээр буулгасан)
- Өргөдлийг холбогдох материалын хамт 2017 оны 11-р сарын 15-ны дотор Монголын Урлагийн Зөвлөлд буюу associate@artscouncil.mn-нд ирүүлнэ үү.