Дүрст мэдээ

4-р сар 12, 2019

“ГЭРЭЛТ МОРЬД” 2019 ОЛОН УЛСЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА.


ПИТЕР МОРРОУГИЙН НЭРЭМЖИТ

“ГЭРЭЛТ МОРЬД” ОЛОН УЛСЫН ТЭТГЭЛЭГТ

ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА.

Монголын Урлагийн Зөвлөл нь Америк дахь Монголын Урлагийн Зөвлөл болон ХААН Банк Сантай хамтран ХААН Банкны Гүйцэтгэх захирал, МУЗ-ийн Дэд тэргүүн асан Питер Морроугийн гэгээн дурсгалд зориулан “Гэрэлт Морьд” олон улсын тэтгэлэгт хөтөлбөрийг гурав дахь жилдээ хэрэгжүүлэх гэж байна.

 Хөтөлбөрийн тухай

“Гэрэлт Морьд” олон улсын тэтгэлэгт хөтөлбөр нь жилд нэг уран бүтээлчийг сонгон шалгаруулж, олон улсын урлангаар хангах хөтөлбөр, үзэсгэлэн, наадам, уралдаанд оролцуулахад тэтгэлэг олгон, Монголын соёл урлагийн тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлдэг.

2019 оны “Гэрэлт Морьд” олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт сонгогдсон уран бүтээлч нь Нидерландын Вант улсад 2019 оны 9-р сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулагдах 15 дах удаагийн “TodaysArt” Олон Улсын Наадамд http://todaysart.org/ оролцох болон ХААН Галерейд бие даасан болон хамтран үзэсгэлэнгээ гаргах эрхийг хүлээн авна.

Тэтгэлэгт хөтөлбөрийн зүгээс сонгогдсон уран бүтээлчийн Нидерландын Вант Улс руу зорчих замын зардал, байрлах байр, унааны зардлыг бүрэн хариуцна.

Хөтөлбөр хэрэгжих газар, хугацаа:

  • 2019 оны 9-р сар 19-22-нд, TodaysArt Олон Улсын Наадам, Нидерландын Вант Улсын Хааг хот
  • 2019 оны 11-р сард,  ХААН Галерейд, Улаанбаатар хот

Урлагийн төрөл: Дуу авианы урлаг (Sound art & sound installation)

Сонгон шалгаруулах шалгуур:

  • Бүтээл нь 2018 оноос хойш хугацаанд бүтээгдсэн, бүрэн гүйцэтгэлтэй байх
  • 25-45 насны бүтээлч, чадварлаг, мэргэжлийн уран бүтээлч байх
  • Шинийг эрэлхийлэх хүсэл сонирхолтой, нээлттэй, багаар ажиллах чадвартай байх
  • Англи хэлний мэдлэгтэй бол давуу тал болно.

Сонгон шалгаруулалт:

Хөтөлбөрийг уран бүтээлчдийн дунд нээлттэй зарлах ба хүлээн авсан маягтад тулгуурласан шалгаруулалтыг МУЗ-ийн төлөөлөл, ХААН Банк Сангийн төлөөллөөс бүрдсэн сонгон шалгаруулах хороо гүйцэтгэнэ.

Бүрдүүлэх материал  /Зөвхөн англи хэл дээр ирүүлэх/

  1. 1. Уран бүтээлчийн дэлгэрэнгүй намтар CV
  2. 2. Уран бүтээлийн ерөнхий танилцуулга /саунд бүтээл болон бүтээлийн тайлбар/

Өргөдлийг холбогдох материалын хамт 2019 ОНЫ 6-Р САРЫН 3-НЫ ӨДРИЙН ДОТОР culture@artscouncil.mn хаягаар авна. Сонгон шалгаруулалтын үр дүнг 2019 оны 6-р сарын 11-нд зарлана. Хугацаанаас хоцорч ирсэн материалыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу. 

Дэлгэрэнгүй мэдээллийг 319017, 319015 утсаар холбогдон авна уу.