Дүрст мэдээ

2-р сар 26, 2018

“ГЭГЭЭ- 5 ” ЗУРААЧ Ц.ЯГААНЦЭЦЭГИЙН БИЕ ДААСАН 5 ДАХЬ ҮЗЭСГЭЛЭН Улаан гэр галерейд


Монголын Урлагийн Зөвлөлийн (МУЗ)-ийн “Улаан гэр” галерей нь залуу уран бүтээлчдийн чадавхийг бэхжүүлэх, уран бүтээл туурвихад нь дэмжлэг үзүүлэн, уран бүтээлчдийн үзэсгэлэнг шинэлэг, бүтээлч хэлбэрээр дэглэн хүргэдэг.

Тус галерей нь зураач Ц.Ягаанцэцэгийн бие даасан тав дахь үзэсгэлэн болох “Гэгээ 5” үзэсгэлэнг 2018 оны 02-р сарын 27-оос 3-р сарын 13-ныг хүртэл зохион байгуулж байна.

Уг үзэсгэлэнд зотон дээр тосон будгаар хийгдсэн 14 бүтээл орсон бөгөөд хүн ба байгалийн шүтэн барилдах харилцаа хамаарлыг өнгөний ялгаралаар харуулахыг зорьсон. Хүн төрөлхтөн материаллаг үзлийг чухалчилахаа больж, байгалийг эрхэмлэх болсон тухай уг үзэсгэлэнгээс мэдрэх боломжтой юм.

Та бүхэн манай үзэсгэлэнгийн танхимд хүрэлцэн ирж өөрийн сэтгэлийн дотоодод уран бүтээлчийн бэлэглэсэн гэгээг түгээгээрэй.

“Улаан гэр” галерейн цагийн хуваарь

Даваа-Баасан 09:00-18:00

Олон нийтэд нээлттэй