Дүрст мэдээ

3-р сар 13, 2015

​“БИ ГАМЛЕТ/ БИ МОНГОЛ” аудио төсөл


2015 оны 3-р сарын 14-31

“Улаан гэр” галерейд
Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), “Номад ситизенс” ТББ–тай хамтран СУИС-ийн Дүрслэх, Дизайн урлагийн сургуулийн оюутны “МЕТАМОРФОЗА” үзэсгэлэн болон “БИ ГАМЛЕТ / БИ МОНГОЛ” аудио төслийг 2015 оны 3-р сарын 16-31-ний өдрүүдэд МУЗ-ийн "Улаан гэр" Галерейд зохион байгуулж байна
Энэхүү төслийн онцлог нь Монгол хүн гэж хэн бэ? Монголын дүр төрх юу вэ? Монголын мөн чанар юу вэ? гэсэн асуултын хариултыг олохоор өнгөрсөн, одоо, ирээдүйг харьцуулан үзүүлж, төсөөлөн аялах юм.
"БИ ГАМЛЕТ/ БИ МОНГОЛ" аудио төслийн үзэгчид нь өөрсдөө энэ төслийн нэг хэсэг болж, өөрөө сонсож, мэдэрч, биеэр оролцох ба чихэвч зүүсэн оролцогчид хамтдаа нэгдэж, нэгэн орон зай, цаг хугацаанд төсөөллийн аялал хийх, өөр бусад аялагчидтай нүүр тулгаран харилцан яриа өрнүүлнэ.
2013 оны 9 сард Монгол болон Германы хэсэг уран бүтээлчид, философчид, сэтгүүлчид хамтран амьдралын өдөр тутам тулгамдаж буй асуудал, саад бэрхшээл, нийгмийн шударга бус үзэгдэл, хувь хүний тэмцэл, эр зоригийн талаар олон нийтийн дунд анх яриа өрнүүлсэн юм. Үүний үр дүнд "БИ ГАМЛЕТ/БИ МОНГОЛ" аудио төсөл бүтсэн билээ.
Уг төсөл амжилттай хэрэгжиж, өнгөрсөн 2014 оны 6 сард Берлин хотын “Crossing Identities” наадам, 2014 оны 11 сард Армений Ереван хотын олон улсын театрын чуулга уулзалтад танилцуулагдаж, 2015 оны 4 сард Шанхай хотын Экспериментал театрын олон улсын наадамд урилгаар оролцохоор болсон юм.
Иймд Монголын Урлагийн Зөвлөл нь олон улсад амжилттай хэрэгжиж эхэлж буй энэхүү төслийг Монголын үзэгчдэд танилцуулах зорилгоор “Улаан гэр” галерейд хоёр долоо хоногийн хугацаатай зохион байгуулж байна. Үзэсгэлэн олон нийтэд нээлттэй бөгөөд аудио перформансийг нэг ээлжинд 20-30 хүний оролцоотойгоор 17:30, 18:30 цагт тус тус үзүүлэх юм.
Та бүхэн энэхүү төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хуудсаар зочлон авна уу? . https://www.nomadcitizens.orghttps://www.facebook.com/urbannomads