Дүрст мэдээ

4-р сар 12, 2019

“Бид чадна-Бид авьяастай” Урлагийн боловсролын хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-өөс санаачлан, Австралийн “Bus Stop Films” (BSF), Монголын Дауны Холбоо, Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхэдтэй Эцэг Эхийн Холбоо (ХБХЭЭХ), СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн Сургууль (РТМУС)-тай хамтран оюуны ялгаатай хөгжилтэй залуучуудын тэгш хамруулалтыг дэмжих, тэдгээрийг кино урлагаар дамжуулан амьдрах ухаан, бие даах чадварт суралцуулахад чиглэгдсэн “Бид чадна-Бид авьяастай” төслийг хэрэгжүүлж байна.

Энэхүү төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй залууст зориулан кино бүтээх онол, практикийн сургалтыг кино уран бүтээлч, сургагч багш, оюутнуудтай хамтран зохион байгуулж төслийн үр дүнд богино хэмжээний кино бүтээх болно.

Кино урлагаар дамжуулан нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай эерэг ойлголтыг түгээх, тэгш хамруулалтыг дэмжихэд энэхүү төслийг  2019 оны 4 сарын 5-аас 12 сарын 15-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд сургалт 7 хоног тутмын мягмар гаригт Радио Телелвиз, Медиа Урлагийн Сургуульд зохион байгуулагдана.

Төслийн талаарх мэдээллийг 319015 утсаар болон www.artscoucnil.mn www.facebook/artscouncilofmongolia хаягаас авна уу.