“Бид Чадна-Бид Авьяастай” видео урлагийн төсөл
Төслийн зорилго:
Видео урлагаар дамжуулан хүүхэд залуучуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, өөрийгөө илэрхийлэх чадварт сургах.
Төслийн үр дүн:
МУЗ нь тав дахь жилдээ “Бид чадна-Бид авьяастай” видео урлагийн сургалтыг “Алтан Хальс” холбооны уран бүтээлчдээр удирдуулан, кино урлагийг сонирхогч 60 сурагч, оюутан залуусын дунд зохион байгуулсан болно. Сургалтанд хамрагдсан хүүхдүүд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн таван богино хэмжээний зохиомжит киног бүтээн, Сонгинохайрхан дүүргийн 3 сургуулийн 300 гаруй сурагч, багш нарт толилуулж, нээлттэй ярилцлагыг зохион байгууллаа.
Төслийн хамтрагч:
“Алтан Хальс” Холбоо
Төслийн санхүүжүүлэгч:
Хаан Банк Сан