Дүрст мэдээ

4-р сар 01, 2021

БИД ТАНД УРЛАГИЙГ ОЙРТУУЛНА! МУЗ-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛИЙН АЯН 2021 ЭХЭЛЛЭЭ

Эрхэм Та Монголын болон олон улсын уран бүтээлчдийн шинэ, сонирхолтой бүтээлтэй танилцаж, танилын хүрээгээ тэлж, соёл урлагийн салбарын хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулахыг хүсвэл Та МУЗ-ийн Гишүүнчлэлд нэгдээрэй.

Та гишүүн болсноор МУЗ-өөс 2021 онд зохион байгуулагдах урлагийн тоглолт, олон улсын наадам, үзэсгэлэн, үзвэрт уригдаж, урлагийн боловсрол, гоо зүйн мэдлэг, мэдрэмж, сэтгэлийн таашаалыг бүтэн жилийн турш авах боломжтой.

Гишүүнчлэлийн ангилал- хувь хүн 

АНД 200,000 ₮     

ТЭТГЭГЧ 500,000 ₮                                    

ХАНДИВЛАГЧ 1,000,000 ₮ +


Гишүүнчлэлийн ангилал-  Байгууллага

АНД 2,000,000 ₮                        

ТЭТГЭГЧ 5,000,000 ₮                                    

ХАНДИВЛАГЧ 10,000,000 ₮ +



Та гишүүн болохыг хүсвэл

Монголын Урлагийн Зөвлөлийн Голомт банк дахь 9131004941 (МNT) харилцах дансанд гишүүнчлэлийн ангилалаа сонгон, нэр, утасны дугаарын хамт бичиж илгээнэ үү.

Байгууллагын гишүүнчлэл 


Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол  education@artscouncil.mn  ; assistant@artscouncil.mn хаяг болон +976-11-319017, 319015 утсаар холбогдоно уу.