Дүрст мэдээ

3-р сар 27, 2015

Бид танд урлагийг ойртуулна ! Монголын Урлагийн Зөвлөлийн 2015 оны Гишүүнчлэлийн аян эхэллээ.


Танд энэ өдрийн мэнд хүргэе!

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Монголын соёл урлагийн тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх, соёлын өвийг хадгалан хамгаалах эрхэм зорилго бүхий 2002 онд байгуулагдсан төрийн бус байгууллага билээ.
Танд соёл урлагийн чанартай, олон талт, шинэлэг арга хэмжээг хүргэх зорилготой БИД ТАНД УРЛАГИЙГ ОЙРТУУЛНА ! 2015 оны гишүүнчлэлийн аянд нэгдэж, МУЗ-ийн ГИШҮҮН болохыг урьж байна.
2015 онд бид ОХУ-ын нэрт хөгжмийн зохиолч И.Ф. Стравинский “Ариун хаврын тахилга” этно бүжгэн жүжиг, С.Прокофьевийн “Үнсгэлжин” хүүхдийн сонгодог бүжгэн жүжиг, “Арга Билэг” хамтлагийн тоглолт, Америкийн кино өдөрлөг, “Хар ба Цагаан” орчин үеийн бүжгийн тоглолт, “Ретро үдэш” болон МУЗ-ийн уламжлал болсон Шинэ жилийн үдэшлэг зэрэг 10 гаруй арга хэмжээний урилгаас сонгох, “онцгой” гарын бэлэг авах эрхийг олгож байна.
Та 2015 оны 4-р сарын 15-ны өдрөөс өмнө гишүүн болж, 20%-ийн хөнгөлөлт эдлээрэй!
Бид танд урлагийг ойртуулна !


ACM Membership 2015 mon by ArtsCouncilOfMongolia