Хөтөлбөр

2-р сар 05, 2013

“Баримтат киноны зохиолыг хэрхэн бичих вэ?” мэргэжлийн сургалт

 

Төслийн зорилго:

Кино, телевиз, гэрэл зургийн чиглэлээр уран бүтээлээ туурьвидаг уран бүтээлчдийн мэргэжлийн ур чавдарыг сайжруулах.

Төслийн үр дүн:

Тус сургалтанд Монголын залуу кино найруулагч Ш. Ихбаяр болон А. Дэлгэр нар сонгогдон оролцсон. Сургалтын үр дүнд залуу найруулагчид  киноны сэдэв болон хэв маягийн талаарх нарийн судалгаа хийх, урд өмнө нь хийсэн бүтээл дээр дүгнэлт хийх,  бие даан өөрийн төслийн гол санааг гаргах, бусад киног ажиглаж дүгнэх, тайлбарлах арга барилд суралцсан. Олон улсын нэр хүндтэй кино найруулагч, продюсер нартай уулзаж зураг авалтын байршил, төслийг дахин боловсруулах талаарх ганцаарчилсан зөвлөгөөг авсан болно.

 

Төслийн хамтрагч:

Францын Экран Либрэ Байгууллага

 

Төслийн хандивлагч:

Европын Холбоо