Дүрст мэдээ

7-р сар 30, 2013

Байгаль орчин, экологийн чиглэлээр олон нийтэд зориулсан баримал бүтээх тэтгэлэгт уралдаан зарлагдлаа.

Уран бүтээлч Та бүхнийг,

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) Рио Тинто компаний дэмжлэгтэйгээр хүрээлэн буй орчин, байгаль дэлхийдээ ээлтэй амьдрах, өдөр тутмын хэрэглээ, хог хаягдлаа бууруулах, ангилж хэвших талаар хүүхэд залуучууд, олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх, хотын соёлыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, уран бүтээлчдэд нийгмийн сайн сайхны төлөө уран бүтээл хийх боломж олгох зорилготой баримал бүтээх тэтгэлэгт уралдаанд оролцохыг урьж байна.

Уран бүтээлч нь тэтгэлэгт уралдаанд дараахь чиглэлээр оролцоно. Үүнд:

Байгаль дэлхийдээ ээлтэй амьдрах, өдөр тутмын хэрэглээ, хог хаягдлаа бууруулах, ангилж хэвших чиглэлээр олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх баримал эсвэл цуврал барималыг дурын эсвэл дахивар хог хаягдал материалаар бүтээх

Уралдаанд оролцох баримал нь абстракт, сонгодог, сэдэвчилсэн холимог техник болон чөлөөт хэлбэртэй байж болно. Баримлыг Улаанбаатар хотын гудамж, гадна талбай болон хүн ам нягтралтай хэсэгт байрлуулж, олон нийтэд нээлттэй сурталчилна. Уран бүтээлч нь баримал бүтээх төслийн саналаа 2013 оны 8-р сарын 16-ны дотор Монголын Урлагийн Зөвлөлд авчирч өгнө. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулагчид, уран бүтээлч, хувь хүнээс бүрдсэн баг гүйцэтгэнэ.

Оролцогч:

Барималч, зураач болон уран бүтээлчдийн баг байж болно

Хугацаа:

Баримал бүтээх төслийн саналыг 2013 оны 8-р сарын 16-ны дотор Монголын Урлагийн Зөвлөлийн байранд хүлээн авна.

2013 оны 8-р сард багтаан сонгон шалгаруулна.

2013 оны 9-р сарын 01-нээс 10-р сарын 15 хүртэл баримал бүтээх санхүүжилт олгон, бүтээл хийнэ.

2013 оны 11-р сард баримлыг олон нийтэд танилцуулна.

Шаардлага:

Төслийн дэлгэрэнгүй танилцуулга, эскиз зураг, холбогдох төсөв бүхий төслийг саналыг 2013 оны 8-р сарын 16-ны дотор Монголын Урлагийн Зөвлөлд хүргүүлнэ.

Баримал нь уралдааны үндсэн зорилгын хүрээнд бүтээгдэх ёстой.

Баримал нь том хэмжээний нэг (2 метрээс багагүй хэмжээтэй) эсвэл цуврал дунд хэмжээтэй байна.

Баримал нь чөлөөт материалаар эсвэл дахивар хог хаягдал ашиглан бүтээгдэх ёстой.

Баримал нь хотын гудамжинд байрлахуйц байвал давуу талтай.

МУЗ болон Рио Тинто нь уралдаанд ирүүлсэн төслийн санааг хамгаалж, оюуны өмчийн хуулийг баримтлан ажиллана.

Төслийн санал хүлээн авах хаяг:

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ

Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж,

Дельта төв, 402 тоот.

Утас: 319017

Факс: 319015

Цахим хаяг: culture@artscouncil.mn

http://www.scribd.com/doc/156958281/Sculpture-Open-Announcement-Mon