Хөтөлбөр

8-р сар 28, 2014

АНУ-ын “Нью-Йорк Сити Балет” компаний шилдэг уран бүтээлчдийн “Америкийн Бүжгийн Одод” тоглолт

Төслийн зорилго: 

Дэлхийн урлагийн сор болсон бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, соёл урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар соёлын олон төрөл зүйлийг эх орондоо таниулан сурталчлах 

Төслийн танилцуулга:

МУЗ-ийн санаачлагаар дэлхийн урлагийн сор болсон бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар соёлын олон төрөл зүйлийг эх орондоо таниулан сурталчлахад хувь нэмэр оруулах  АНУ-ын “Нью-Йорк Сити Балет” компаний шилдэг уран бүтээлчдийн “Америкийн Бүжгийн Одод” тоглолтыг Монголын уран бүтээлчидтэй хамтран 2013 оны 6-р сарын 13-14 өдөр зохион байгуулсан. “Америкийн Бүжгийн Одод” тоглолтонд “Нью-Йорк Сити Балет”-ын тэргүүлэх гоцлооч болон гоцлоочдоос бүрдсэн авьяаслаг найман уран бүтээлчдийн баг Америкийн балетын урлагийн нэрт зүтгэлтэн, бүжиг дэглээч  Жорж Баланчины урын сангийн сор бүтээлийг УДБЭТ-ын симфони найрал хөгжимтэй хамтран Монголын 1000 үзэгчдэд хүргэсэн. 

Уг төслийн хүрээнд “Нью-Йорк Сити Балет”-ын уран сайхны удирдагч, тэргүүлэх гоцлооч Даниел Улбрикт УДБЭТ-ын залуу бүжигчдэд мэргэжлийн сургалтыг удирдан явуулсан бөгөөд энэ нь Монгол Америкийн уран бүтээлчдэд туршлага солилцох, цаашид хамтран ажиллах өргөн боломжийг олгосон болно. Мөн “Хар Хун” үдэшийг “АйЛофт”-д зохион байгуулж, 100 гаруй Монголын залуучууд болон  Америкийн бүжгийг одод хоёр орны бүжгийн соёлоос суралцсан болно. 

Төслийн хамтрагч:

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр

Луи Витон Монголиа  

Булл халуун тогоо ресторан 

Гуантанамера ресторан 

Силк Роүд Ресторан 

Грийн Катеринг

Төслийн хандивлагч:

Монре даатгал 

В. Хосбаяр 

Хас Банк 

С.Рагчаа 

АНУ-ы Элчин сайдын яам 

Жэксон Кокс 

Саунд оф Монголиа 

Төгөлдөр сан 

Монгол эм импекс Концерн 

Таван Богд ХХК