АНУ дахь МУЗ

АНУ дахь Монголын Урлагийн Зөвлөл

 

АНУ дахь МУЗ нь Монголын соёл урлагийг Хойт Америкт сурталчилах, дэмжих, сан бүрдүүлэх зорилгоор 2003 онд байгуулагдсан болно. МУЗ болон АНУ дахь МУЗ нь нийтлэг эрхэм зорилготой, тус тусдаа vйл ажиллагаа явуулдаг байгууллагууд юм. АНУ дахь МУЗ нь МУЗ-ийн тодорхой тєсєл, хєтєлбєрт санхүүгийн дэмжлэг үзүүлдэг болно. Өнгөрсөн хугацаанд АНУ дахь МУЗ нь МУЗ-ийн дараах төслүүдэд санхүүжилт олгоод байна. Үүнд:

 

  • “Миний соёл” соёлын өвийн боловсролын төсөл. Уг төслийн хүррэнд Ховд аймаг дахь ардын дуу, хєгжмийн єв уламжлалыг хойч үед євлүүлэн үлдээх зорилгооор тус аймгийн Хєгжимт Драмын Театртай хамтран хүүхдэд зориулсан ардын дуу, хєгжмийн сургалтыг зохион байгуулсан болно.
  • Хойт Америк дахь Үндэсний дуу бүжгийн “Түмэн Эх” чуулгын аялан тоглолт.
  • “Монголын сүм хийдийн түүхэн товчоо” төсөл. Энэ төслийн хүрээнд 1939 оноос өмнө оршиж байсан болон 1990 оноос хойш нээгдсэн сүм хийдийн тухай цогц мэдээллийн санг бүрдүүлж, www.mongoliantemples.net вэб хуудасыг бүтээсэн болно.  
  • “Арт Плас” албан бус урлагийн боловсролын төсөл. Төслийн хүрээнд хичээлийн дараах жүжиг, хөгжим, бүжгийн чиглэлээр сургалтын агуулга боловсруулах, сургагч багш нарыг бэлтгэх, дээрх чиглэлээр хөт, хөдөөгийн ерөнхий боловсролын таван сургуулийн сурагчдад цуврал сургалт явуулсанаар тэдгээрийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, амьдрах ухаанд сургахад хувь нэмэр оруулсан болно. 
  • “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөр. Жил бүр хэрэгждэг уг хөтөлбөрийн хүрээнд соёл урлагийн салбарын залуу удирдагчдын манлайлал болон менежментийн чадавхийг дээшлүүлэх, тэдгээрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор сонгогдсон залуу уран бүтээлчийн дунд цуврал сургалтуудыг зохион байгуулдаг болно.
  • “Хайрцаган дахь музей” соёлын өвийн боловсролын төсөл. Уг төслийн нь музейд хадгалагдаж буй өвийн талаар цогц, сонирхолтой мэдлэгийг хойч үедээ өвлүүлэх замаар түүх соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах зорилгоор соёлын өвийн боловсролын багц болон холбогдох сургалтын агуулгыг боловсруулж, хот хөдөөгийн нийт 16 дунд сургуулиар аялан, музейн өвийн боловсролын сургалт зохион байгуулагдана.

 

Двайт Жи, АНУ дахь МУЗ-ийн Ерөнхийлөгч 

 

“Монгол улсын цаашдын ирээдүйд энэ орны євєрмєц соёл урлаг нь тун чухал үүрэгтэй. Монголчуудын бахархал болсон энэ уламжлал соёл нь хєгжиж буй нийгэм, эдийн засгийн єнєє үед монголчууд эх орондоо амьдарч, ажиллаж, бүтээн туурвих гол хүч нь болж байдаг. Монголын урлаг нь энэ оронд айлчилсан хэн боловч алгасаж орхиж болохгүй, дэлхийн урлагийн нэгэн чухал хэсэг, эрдэнэсийн сан юм. АНУ дахь МУЗ нь Монгол орны соёл урлагийг хєгжvvлэх, соёл урлагийн байгууллагуудыг чадавхийг бэхжүүлэх, дотоод гадаадад түгээн сурталчлахыг хүссэн америкчуудын дотно түнш юм. Үүний тєлєє би єєрийн цаг завыг харамгvй зориулан ажилладаг. МУЗ-ийн үүсгэн байгуулагдснаас хойших есөн жилийн хугацаанд хийсэн бүтээсэн бүхэн нь аль ч ТББ-ын хувьд үлгэр жишээ, загвар болж чадна”.



 

АНУ дахь МУЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүд

Двайт Жи Сиатл хотын Урлагийг Дэмжих Сангийн Дэд ерөнхийлөгч
Жэймс Вагенландер Вагенландер ба Хайстеркамп компаний Дэд ерөнхийлөгч
Уолтер Женкинс Инклюсив Солюшнс компаний Ерөнхийлөгч

АНУ дахь МУЗ-ийн хаяг

Arts Council of Mongolia, 2025 23rd Avenue East Seattle, WA 98112, 206.322.0535

И-мэйл хаяг: dwight1000@outlook.com 

Вэб хуудас: www.artscouncilofmongolia-us.org