Америкийн Кино Өдөрлөг 2016 #AFSMongolia
АНУ-ын Элчин Сайдын Яам санаачлан Монголын Урлагийн Зөвлөл хамтран “Америкийн кино өдөрлөг 2016” –ийг зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгийн гол зорилго нь Америкийн орчин үеийн баримтат болон бие даасан кино урлагийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх мөн Америк төдийгүй дэлхийд нэр хүндтэй кино найруулагч, продюсерийг урин кино уран бүтээлчдэд мэргэжлийн сургалт явуулж, тэдний чадавхийг дээшлүүлэхэд оршино.
Америкийн кино өдөрлөг 2016 хүрээнд таван кино бүтээлийг Тэнгис кино театрт 2016 оны 9-р сарын 15-17 өдрүүдэд үнэ төлбөргүй үзүүлэх ба “Цаглашгүй Үр” киноны найруулагч Сайнди Мклеод Улаанбаатар, Дархан хотуудад айлчилж, өөрийн уран бүтээлийн тухай дэлгэрэнгүй ярилцлагыг хийнэ. Мөн түүнтэй хамт Америкийн кино найруулагч, киноны дууны найруулагч Эндрү Гаррисон айлчилж 2016 оны 9-р сарын 12-16-нд Монголын кино уран бүтээлчдэд киноны дууны найруулгын мэргэжлийн сургалт явуулна. Сургалтанд хамрагдах хүсэлтэй уран бүтээлчдийг 2016 оны 8-р сарын 17-ноос 9-р сарын 5-ны дотор бүртгэнэ. Дэлгэрэнгүй мэдээлэл болон анкетийг МУЗ-ийн Хөтөлбөрийн туслах Д. Болорцэцэгтэй 11-319015 болон assistant@artscouncil.mn холбогдож авна уу.
Америкийн кино өдөрлөг хөтөлбөрийг Өмнөд Калифорний Их Сургуулийн Кино Урлагийн Дээд Сургууль болон Америкийн Засгийн Газар хамтран хэрэгжүүлдэг бөгөөд нийгэмд тулгарч байгаа асуудлын тухай кино урлагаар дамжуулан олон нийтэд хүргэхийг зоридог.
Үзвэрийн цагийн хуваарийг Тэнгис Кино Театрын 313105 болон МУЗ-ийн 319017 утсаар мөн www.tengis.mn;www.facebook.com/artscouncilmongolia; www.artscouncil.mn; хаягаар 2016 оны 9-р сарын 9-нээс орж харна уу.