Хөтөлбөр

2-р сар 05, 2013

Амарбаясгалант хийдийн хадгалалт хамгаалалт төслийн 2-р шат: Галын ба хулгайн аюулаас хамгаалах төсөл

 

Төслийн зорилго:

Монгол үндэстний соёлын нандин өв Амарбаясгалант хийдийн хадгалалт хамгаалалт, аюулгүй байдлыг сайжруулах замаар хойч үедээ өвлүүлэн үлдээх.

 

Төслийн үр дүн:

Соёлын өвийн хөтөлбөр нь Амарбаясгалант хийдийн хадгалалт хамгаалалт төслийн 2-р шатыг  2011 оноос эхлэн амжилттай хэрэгжүүлж байна.

Төслийн гүйцэтгэгч “Монгол Энерго Сервис” ХХК Амарбаясгалант хийд дээрх нийт 28 сүм дуганы барилгад цахилгаан хангамж, гадна дотор гэрэлтүүлэг, галын дохиолол, хяналтын камеруудыг 2012 оны 5 сараас 11 сарын хооронд угсарч дуусгалаа. Тус хийдийн цахилгаан хангамжыг сайжруулж, галын аюулгүй байдлын горим дүрмийг шинэчлэн, галын болон хулгайн аюулаас хамгаалах тоноглолууд бүхий систем, гэрэлтүүлэг суурилуулсан нь түүх соёлын дурсгалт газар дахь болзошгүй галын ба хулгайн эрсдэлийг бууруулж, хийдийн орчин нөхцлийг сайжруулсан юм.

 

Хамтрагч:

БСШУЯ

Амарбаясгалант хийд

Монгол Энерго Сервис ХХК

Ялгуунбаян ХХК

Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газар

 

Хандивлагч:

АНУ-ын Элчин сайдын нэрэмжит соёлын өвийг хамгаалах сан

Монгол дахь АНУ ЭСЯ