Хөтөлбөр

8-р сар 28, 2014

​Амарбаясгалант хийдийн хадгалалт хамгаалалтын төсөл

Төслийн зорилго:

Амарбаясгалант хийдийн хадгалалт хамгаалалт, аюулгүй байдлыг сайжруулах замаар уг соёлын дурсгалыг хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой.

Төслийн танилцуулга:

 Соёлын биет өв түүх соёлын дурсгалт газар “Амарбаясгалант хийдийг галын ба хулгайн аюулаас хамгаалах” төслийг АНУ-ын Элчин сайдын нэрэмжит Соёлын Өвийг Хамгаалах Сангийн санхүүжилтээр 2009 оноос хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд хийдийг галын болон хулгайн аюулаас сэргийлэх чиглэлээр гал унтраах анхан шатны хэрэгслүүдийг 2013 онд шинэчиллээ.

Төслийн цаашдын ажлыг соёлын өвийг хамгаалах тухай хуульд нийцүүлэн ССАЖЯ-ны сэргээн засварлалтын төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Төслийн хамтрагч: 

ССАЖЯ 

Сэлэнгэ аймгийн онцгой байдлын газар

Ялгуунбаян ХХК

Монгол Энерго Сервис ХХК

Төслийн хандивлагч:

АНУ-ын Элчин Сайдын Нэрэмжит Соёлын Өвийг Хамгаалах Сан