Хөтөлбөр

8-р сар 28, 2014

​“Аман түүх” соёлын биет бус өв /СББӨ/ тээгчдийн тухай баримтат нэвтрүүлэг

Төслийн зорилго:

 Соёлын биет бус өвийн талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, Соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх

Төслийн танилцуулга:

Аман түүх төсөл нь хөдөө орон нутгийн ардын авьяастан ахмадуудыг судлан сурвалжилж, тэдний амьдралын түүх, эзэмшсэн ардын урлагийн ур чадварыг баримтжуулж ТВ нэвтрүүлэг цацах замаар олон нийтэд өв тээгчдийн талаар таниуллаа.

Төслийн хүрээнд Монгол улсын СББӨ-ийн төлөөллийн үндэсний бүртгэлд орсон эх хэл болон аман уламжлал илэрхийллүүдийг ур чадварын өндөр түвшинд эзэмшсэн Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын ерөөлч магтаалч Г.Оргой, ардын уламжлалт гар урлалыг эзэмшсэн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нум сум урлаач Ж.Сүхбаатар, зодог шуудаг урлаач Г.Батбуян нарын тухай 3 баримтат нэвтрүүлгийг МҮОНРТВ-н уран бүтээлчид, Соёлын өвийн төвийн мэргэжилтнүүдтэй хамтран бэлтгэж, орон даяар цацаж, 50 хувь DVD-ийг мэргэжлийн байгууллага, номын сангуудад түгээв.  

Төслийн хамтрагч: 

МҮОНРТВ 

Соёлын өвийн төв

Төслийн хандивлагч:

Соёл урлаг хөгжүүлэх сан