Дүрст мэдээ

1-р сар 06, 2022

АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ УРИЛГА зарлагдсан огноо: 2022-01-06



Монголын Урлагийн Зөвлөл нь интерьер дизайны ба барилгын ажлын зураг төсөл гүйцэтгэх эрх бүхий компани, ААН-ийг “Соёлын өвийн үндэсний төв”-ийн барилга доторх 80 хүний багтаамжтай 160 мкв талбайтай дугуй театрын интерьер зураг ба ажлын зураг боловсруулах саналаа Монголын Урлагийн Зөвлөлд хаяглан ирүүлэхийг урьж байна.

Худалдан  авах ажиллагааны мөрдөх журам: Хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журам буюу тогтоосон төсөвт багтаах ба компаниудын ур чадвар, ижил төстэй ажлын чанарыг харьцуулан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.

Заxиалагч: “Монголын Урлагийн Зөвлөл”  төрийн бус байгууллага

Барилгын байршил: Улаанбаатар Хан-Уул дүүрэг 21-р хороо, Буянт Ухаа 2 хороолол, Соёлын Өвийн Үндэсний Төв

Дэлгэрэнгүй мэдээлэл: http://ncch.gov.mn/

Зориулалт: Бага театр (язгуур урлагийн тоглолт, кино үзвэр, дижитал медиа урлагийн үзэсгэлэн, дүрс дуу бичлэгийн студи зэрэг хөрвөх боломжтой олон төрлийн зориулалтай танxим)

Ажлын цар хүрээ: Уг ажлыг гүйцэтгэхээр сонгогдсон гэрээт компани нь Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төв дэх 162 мкв талбай бүхий театрын интерьер дизайн, ажлын зургийг захиалагчийн томилсон театрын гэрлийн дизайнер, дууны инженертэй хамтран 2022 оны 1-2 сард багтаан хийнэ.

Ажил гүйцэтгэх хугацаа: 45 хүртэл хоног байна

ЗУРАГ ТӨСЛИЙН ҮЕ ШАТ:

1. Эскиз зураг:

- Төслийн ерөнхий гар эскиз

- Тавилгын төлөвлөлтийг харуулсан байгуулалтын зураг

- 3 хэмжээст зураг

- Жишээ зургууд (тавилгын болон материалын)

-Байгуулалт  масштабтай

- Тавилгын байгуулалт

- Таазны байгуулалт

- Шалны байгуулалт

- Гэрэлтүүлгийн системийн схем

- Дэлгээс зураг

2. Ажлын зураг :

-Байгуулалт

- Тавилгын байгуулалт

- Таазны байгуулалт

- Шалны байгуулалт

- Гэрэлтүүлгийн системийн схем

- Цахилгааны зураг (залгуур болон розетканы байрлалууд болон унтраалга)

- Дэлгээс зураг

- Огтлол

- Дотор заслын материалын тодорхойлолтууд (материалын

жагсаалт техникийн үзүүлэлтийн хамт)

- Тавилгын тодорхойлолт

Гүйцэтгэгчээр ажиллах ААН нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна:

  • Соёл урлагийн байгууллага, кино театр, энтертайнмент төв, шоу тоглолт арга хэмжээний танхимын интерьерийн чиглэлээр туршлагатай архитектортой байх
  • Доод тал нь 3 жил интерьерийн зураг төсөл, интерьер заслын  ажил гүйцэтгэсэн туршлагатай байх

Туршлагатай, ажил гүйцэтгэх сонирхолтой ААН доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг heritage@artscouncil.mn хаягаар ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  1. Улсын бүртгэлийн гэрчилгээ зураг төслийн зөвшөөрөл
  2. Хоёр жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан
  3. Компанийн тухай ерөнхий мэдээлэл: (Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин,  Сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн интерьер зураг төслийн ажлын гэрээ, интерьер засал гүйцэтгэлийн ажлын үр дүнг баримтжуулсан гэрэл зургийг хавсаргах, Компаний удирдах болон техникийн голлох мэргэжилтнүүд даамал, талбайн инженерийн мэргэжлийн үнэмлэх диплом)

Энэхүү зураг төслийн ажлыг гүйцэтгэх сонирхолтой компаниуд ажлын даалгавар, барилга архитектурын зураг гэх мэт холбогдох мэдээллийг дараах хаягаар холбогдон авах боломжтой.

Монголын Урлагийн Зөвлөл, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж, Дельта төв 402 тоот

Утас: 319015, 99063796 Д.Баянмөнхтэй ярих

Email: heritage@artscouncil.mn

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ТББ Соёлын Өвийн Үндэсний Төв